Тогтуун салхитай зуны энэ шөнө Намууны гар утасны мессежний дохио дуугарч түүнийг хар дарсан зүүднээс нь сэрээжээ. Хувийн компанид нягтлан бодогчоор ажилладаг тэрээр энэ жил 28 нас хүрч байгаа бөгөөд хэн мессеж явуулсныг нь тааж ядан утсаа дэлгэж үзэв. " Үхэх өдрөө хүлээх ямар байна даа. Үхлийн үнэр, үхлийн амт... Үхдэл болох өдөр чинь ирлээ, АДГУУС МИНЬ..." Намуун хэдий нойрмог байсан ч өөрийг нь заналхийлсэн энэхүү мессежийг маш сайн уншиж ойлгов. Сэтгэл нь жихүүцээд явчих нь тэр. Үүрийн дөрвөн цаг дөхөж байхад хэн нэгэн найз нь өөрөөр нь ингэж муухай бүдүүлгээр тоглоно гэж баймааргүй санагд...