2015-05-10
Би чиний л бүтээл....
Саяхан л юм шиг 2013:01:09 бид анх танилцаж байсансан. Яагаад ч юм дэндүү жаргалтай байсанаа л тод санах юм. Одоо ч би бүгдийг нь санаж байна чамтай байсан тэр 6хан сарыг. Чамтай хамт өнгрүүлсэн цаг хугцаа хором бүр надад ямар үнэ цэнэтэйг өөр хэн нэгэн байтугай би өөрөө ч төсөөлөхгүй нь… Чиний минь хэлдэг үгс, хийдэг үйлдэл, сонсдог байсан дуу, тиймээ чамтай холбоотой бүх зүйлс надад одоо ч хүч хайралдаг. Яагаад ч юм 6хан сарын аз жаргал өгчихөөд 2 жилийн уйтгар гуниг-г үлдэ...эгээд явсан чамайг би дэндүү харгис нэгэн гэж үзэн ядаж харааж зүхэх дуртай. Гэхдээ энэ бол зүгэр л бодол чи минь хэзээд миний зүрх сэтгэл оюун ухаанд минь тэр л ариухан анхны минь хайрын эзэн даруухан юм шиг хирнээ хөгжилтэй царайлаг хөвгүүн хэвээрээ үүрд оршино. Хайрыг хайж олдоггүй харин тэр өөрөө л ирдэг. Тиймээ чи минь надад өөрөө л ирсэн харин надаас дэндүү хурдан явчихвуудааа…Үүрд хайрлаж дэргэд чинь байна гэж амалсан хирнээ тэр үүрд гэдэг нь 6хан сараар хэмжигдсэн хуурамч нэгэн. Зорилго, хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэл тиймээ чи бүгдийг нь надаас хулгайлчихсаад амьдрал-с минь үүрд замхарсан 6н сарын зүүд минь. Гэсэн ч би чамтай учирсандаа хэзээ ч харамсахгүй, чамтайгаа байсан тэр хором бүрийг зүрхнийхээ гүнд нууцлан нандигнах болно… Хайрт минь
Тиймээ хайрт минь чамаасаа өөр хэнийг ингэж дуудаагүй л явна. Өөр нэгнийг ингэж дуудна гэхэр чамтай минь холбоотой бүхий л дурсамжуудыг минь надаас булаах гээд байга юм шиг нэг тийм харамлах сэтгэл төрөх юм. Чамаас өөр хэнийг ч хайрлах итгэлгүй болсон хэврэгхэн зүрхээ тэврэн ганцаардана… Тиймээ өнөөдрийн намайг чи л бүтээсэн. Бүх эд эс, оюун тархинд минь уйтгар гунигийг хамгийн гүнд нь шигтэгсэн. Тиймээ би яах аргагүй чиний л бүтээл…
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax